Би юуг ч 100% үнэн гэж итгэхээс татгалздаг, татгалздаг ч юу байхавдээ зүгээр л чадахгүй. Худал гэж үгүйсгэж ч бас чадахгүй. Ерөөсөө юу ч үнэн биш, бас худал биш.
Жишээ нь хэн нэгэн надад бурханы тухай ярьлаа гэж бодъё. Би бурхан гэж байдагт итгэж чадахгүй, тэгээд бас үгүйсгэхийг ч хүсэхгүй.
Яагаад гэвэл би бурхан байдаг үгүйг хэлж чадахгүй.
Хаа нэгтээгээс хэн нэгэн, эсвэл хэсэг хүмүүс(хүн биш ч байж мэднэ) намайг нууцаар ажигладаг бол яаана. Тэгээд би туршилтынх нь бай бол,,? Надаас бусад хүмүүс хуувилдчихсан, бүгд нийлээд надаар даажигнаад багаа бол яахуу? Бүр миний бодол санааг ч уншиж байдаг юм билүү.
Эсвэл энэ амьдрал намайг сорьж байгаа шалгалт юм боловуу?
Энд болж байгаа бүх зүйлс миний төсөөлөлийн ертөнцөд болоод байгаа ч би мэдэхгүй, бодит амьдрал дээрээ галзуурчихсан хүн ч юм билүү.
Иймэрхүү асуултуудад таарах хариу нь их амархан.

???????????????????????????
Юу ч мэдэхгүй учираас амьдрал надад ямар ч утгагүй санагддаг. Утгагүй байна гэдэг надад илүү амар санагддаг. Утгагүй учираас би амьдрах дуртай.
Утгагүй учираас надад юуг үнэн, юуг худал гэдгийг ялгах шаардлага бхгүй. Утгагүй учирас итгэж ч болно итгэхгүй байсан ч болно, ялгаа байхгүй.
Мангар байна уу?
Comments
Post a Comment